images

10 баримт: ЭЕШ-ын амжилтууд

Б.Бадамзул

10 баримт

2023-06-19


Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 15-18-ны өдрүүдэд болж, ахлах сургууль төгсөгчдөөс 10 хичээлээр шалгалт авав. Энэ жил улсын хэмжээнд 34432 хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 94127 хүүхэд шалгалт өгчээ. 

1. ЭЕШ Монголын түүхийн хичээлээр эхэлж 1214 төгсөгч шалгалт өгснөөс Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Эрдэнэтуул ганцаараа 800 оноо авчээ.

2. Шалгалтын эхний өдөр орон даяар англи хэлний шалгалт өгсөн хүүхдүүдээс 33 нь 800 оноо авав. Тэдний 15 нь хувийн, 14 нь улсын сургуулийн төгсөгч байсан бол дөрөв нь өнгөрсөн оны төгсөгч байжээ. Харин долоо нь орон нутгийн сургуулийн сурагч байлаа.

3. Шалгалтын хоёр дахь өдөр хими, газарзүй, нийгэм судлал хичээлийн шалгалт авав. Химийн хичээлээр есөн сурагч 800 оноо авснаас Булган, Хөвсгөл, Өвөрхангай аймагт тус бүр нэг, зургаа нь Улаанбаатарт байна.

4. Газарзүйн хичээлээр 803 сурагч шалгалт өгснөөс Орхон аймгийн Баян-Өндөр сумын V сургуулийн сурагч Б.Минжбадам ганцаараа 800 оноо авлаа.

5. Нийгэм судлал хичээлээр улсын хэмжээнд 20 сурагч 800 оноо авснаас Улаанбаатар хотод дөрөв, орон нутагт 16 нь байна.

6. Физикийн хичээлээр Улаанбаатарт долоо, Багануур дүүрэг, Орхон, Увс, Дархан-Уул аймагт тус бүр нэг хүүхэд 800 оноо авав.

7. Монгол хэлний хичээлээр Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Дундговь аймагт нэг, Орхон, Өвөрхангай аймагт хоёр, Улаанбаатарт гурван хүүхэд тус тус 800 оноо авчээ.

8. Биологийн хичээлээр Говь-Алтай, Хэнтийд тус бүр нэг, Ховдод хоёр, Улаанбаатарт таван хүүхэд 800 оноо авав.

9. Математикийн хичээлээр Улаанбаатарт 18, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Завхан, Архангай аймагт тус бүр нэг, Баян-Өлгий, Сүхбаатар, Орхон аймагт тус бүр хоёр хүүхэд 800 оноо авлаа.

10. Орос хэлний хичээлийн шалгалтад 800 оноо авсан 30 хүүхдийн 25 нь Улаанбаатар, тав нь Орхон аймагт байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.