images

Элон Маск "Twitter"-ийн төв байранд гэнэт зочлов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-27


     "Тесла" компанийг үүсгэн байгуулагч Элон Маск өчигдөр Сан-Франциско хот дахь "Twitter"-ийн төв байранд гэнэт зочилсон бөгөөд ингэхдээ шаазан тосгуур тэвэрч очсон тухай бичлэгээ өөрийн цахим хуудсандаа байршуулсан байна. Мөн жиргээний хуудасныхаа нэрийг гэж Chief Twit өөрчилжээ. Энэ нь тэрбээр удахгүй "Twitter" компанийг өөрийн эзэмшилд авна гэсэн ёгт дохио гэнэ. “Bloomberg” -ийн мэдээлснээр бол "Twitter"-ийг худалдан авахад шаардлагатай зээл олгохоор тохирсон банктай хоёр талын өмгөөлөгчид нягт хамтран ажиллаж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа бөгөөд Нью-Йоркийн цагаар энэ сарын 28-ны өдрийн 5 цаг гэхэд гэрээнд гарын үсэг зурж "Twitter" компани Э.Маскийн эзэмшилд шилжих ажээ. Элон Маскийг ирэхэд тэндхийн ажилчид тийм ч таатай угтаж авсангүй. "Twitter" Элон Маскийн эзэмшилд шилжих гэж байгааг тухай албан мэдээ гарснаас хойшх сүүлийн гурван сарын дотор тус байгууллагын 500 орчим ажилтан ажлаасаа гарчээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.