images

Казахстанд 1500 хүнийг ялаас чөлөөлөхөөр боллоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-27


     Казахстаны парламентын дээд танхим өнгөрөгч 1 дүгээр сард тус улсад болсон эмх замбараагүй явдалд оролцсон хүмүүсийг өршөөх хуулийн төслийг батлав. Ерөнхийлөгч К.Токаевын тухайн үйл явдалд оролцсоны улмаас ял шийтгэгдсэн хүмүүсийг өршөөх шийдвэр гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Гэхдээ эх орноосоо урван тэрсэлсэн, төрийн байгууллыг өөрчлөхийг завдсан хэргээр яллагдсан хүмүүст энэ хууль үйлчлэхгүй гэнэ. Парламентын гишүүн В.Волковын хэлснээр өршөөлд 1500 гаруй хүн хамрагдах ажээ. “Хуулийн зорилго бол 1 дүгээр сарын 4-7-ны үймээний явцад өдөөн хатгагчдын нөлөөнд орж гэмт хэрэг үйлдсэн иргэд, мөн уг үйл явдлын үеэр хууль сахиулах үүрэг гүйцэтгэх явцдаа эрүүгийн хуульд заасан зөрчил гаргасан цэрэг, цагдаагийн ажилтнуудыг ялаас чөлөөлөх явдал юм” гэж тэрбээр мөн хэлсэн байна.

     2022 оны 1 дүгээр сард шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн хөдөлгөөн орон даяар өрнөсний улмаас эмх замбараагүй байдал газар авч хууль сахиулах байгууллагын ажилтнууд, энгийн иргэд хоорондоо мөргөлдсөнөөс 200 гаруй хүн амь үрэгдсэн юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.