images

Хүйтний хөндий–Арвайхээр чиглэлийн замын ажил 83 хувьтай байна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-27


      Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 60 км замын ажил 83 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа талаар Өвөрхангай аймгийн ЗДТГ мэдээллээ. Тус аймгийн Хужирт, Бат-Өлзий сумыг холбох 49 км хатуу хучилттай автозамын ажил мөн адил өнгөрөгч 9 дүгээр сараас эрчимжсэн байна. Сүүлийн 10 жилд Өвөрхангай аймаг орон нутгийн чанартай 43.6 км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулсан байдаг. Үүнээс зөвхөн Арвайхээр суманд гар хорооллын дунд 20 гаруй км хатуу хучилттай зам тавьжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.