images

Япон улс хиймэл оюун ухаанаар гудамжны аюулгүй байдлыг хамгаална

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-07


     Ирэх сард Японы Токио хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар болох Шибүяа дүүрэгт хиймэл оюун ухаантай 100 камер суурилуулахаар болжээ. Үүний зорилго нь баяр ёслолоор гудамжинд олон хүн цугларах, онцгой байдал, осол аваар гарсан үед яаралтай хариу арга хэмжээ авахын тулд явган зорчигчдын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх явдал ажээ. Энэ нь Шибүяа дүүргийн захиргаа, Шибүяагийн дахин төлөвлөлтийн нийгэмлэг, Хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийн хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан "Шибүяа дата консорциум"-ын хэрэгжүүлж буй төсөл ажээ. Тус улсад төрөлт бага, хүн амын хөгшрөлт их байгаагаас онцгой байдлын ажилтны хомсдол бий болсон энэ үед AI хамгаалалт нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Шинээр суурилуулсан хиймэл оюун ухаантай камер нь явган зорчигчийн эд зүйлийг ялган таньж, хутга мэс зэрэг аюултай зүйл илэрсэн тохиолдолд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагад яаралтай мэдэгдэх боломжтой гэнэ. Мөн газар хөдлөлт зэрэг гамшгийн үед хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх замыг төлөвлөхөд туслах ажээ. Шибүяа бол Токио хотын хамгийн том төв бөгөөд өдөрт 3 сая орчим хүн зорчдог, мөн олны хөл хөдөлгөөнөөс үүдэлтэй осол, хэрэг байнга гардаг тул тус дүүргийг сонгож энэхүү төслийг эхлүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.