images

Хамгийн том загас барьж дэлхийн дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-07


     Европын мэргэжлийн загасчдын "Галзуу муур" багийн гишүүн, 44 настай Алессандро Бианкарди саяхан Италийн По голоос 285 см урттай Амурын сом нэртэй аварга загас барьжээ. Тус аварга загасны зөвхөн уртыг хэмжиж үзсэн бөгөөд биеийн жингийн талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.  А.Бианкарди тэрхүү аварга амьтантай 40 гаруй минут ноцолдож байж барьж авсан тухайгээ хэлжээ. Энэ загас биеийн хэмжээгээрээ дэлхийн дээд амжилт тогтоосныг Олон улсын загас агнуурын холбооноос (IGFA) баталгаажуулсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Германы хоёр загасчин По голоос 281 см урттай загас барьсан нь дэлхийн дээд амжилт байсан бол энэ удаад А.Бианкардигийн барьсан загас түүнээс 4 см урт байж дээд амжилтыг шинэчилсэн байна. Тэрхүү ховор амьтныг барьсан даруйд уртыг нь хэмжиж үзээд буцааж голд тавьсан ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.