images

Украины тусгай алба ОХУ-д нууц ажиллагаа явуулсан уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-07


     Украин улс Оросын нутаг дэвсгэрт нууц ажиллагаа явуулахын тулд тусгай албаныханыг сургаж, довтолгоо хийхэд ашиглах дроноор хангасан тухай АНУ-ын тагнуулын албаны эх сурвалжаас эш татан CNN мэдээлэв. Улмаар өнгөрсөн сарын эхээр Москва дахь Кремль рүү дроноор хийсэн халдлагыг мөн тус бүлэг үйлдсэн байх магадлалтай гэж тус тагнуулын байгууллага үзэж байгаа ажээ. Мөн зарим хэвлэлүүд “Ерөнхийлөгч Зеленский тагнуул, аюулгүй байдлын ерөнхий байгууллагуудын үйл ажиллагааг удирддаг боловч бүх үйл ажиллагаа түүний зөвшөөрөл шаарддаггүй" гэж мэдээлжээ. ОХУ-ын нутаг руу Украины тал дайралт хийхэд дэмжлэг үзүүлэхийг АНУ өнөөг хүртэл эсэргүүцсээр ирсэн. Гэвч Их Британи зэрэг бусад орнууд сүүлийн үед өөр байр суурь баримталж байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли “Украин улсын эсрэг түрэмгийлэл үйлдэж буй Оросын хүчийг сулруулахын тулд украинчууд хил давж довтлох эрхтэй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.