images

Хөдөөгийн байцаагч нарыг чадавхжуулахад Япон тусалж байна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-27


    Японы "Жайка" байгууллагын төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй ШӨХТГ-ын орон нутаг дахь улсын байцаагч нарыг чадавхжуулах сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гурав хоногийн хугацаанд үргэлжлэх уг сургалтад ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, "Жайка"-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар оролцож байгаа аж. Эхний өдрийн сургалтаар Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн тухай, Зар сурталчилгааны тухай хуулийг тус тус таниулах хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн төрийн хяналт шалгалтын тухай хууль болон улсын байцаагчийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвүүдийг хөнджээ. ШӨХТГ-аас улсын хэмжээнд нийт 17 аймагт улсын байцаагч томилогдож ажиллаж байна. Мөн ШӨХТГ-аас аймгуудад хүргүүлсэн хүсэлтийн дагуу Увс, Баян-Өлгий аймгууд ИТХ-ынхаа дэргэд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллуулахаа мэдэгдээд байгаа аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.