images

Мусульман шашинт залуусын танилцах цугларалт болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-07


     Саяхан Нью-Йоркийн Брүклин дахь итали ресторанд ганц бие мусульман шашинт залуусын болзооны нээлттэй арга хэмжээ болов. “New York Times” сонинд мэдээлснээр, мусульман шашинт хүмүүсийн болзож, танилцаж, гэрлэхэд зуучилдаг “Muzz” апликэйшний зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Нью-Йорк мужид амьдардаг 250 орчим залуу оролцсон байна. Исламын хуулиар зөвшөөрөгдсөн халал хоолоор үйлчилдэг энэхүү ресторанд оролцогчид хүрэлцэн ирсний дараа “Shahzad Jonas Muzz” байгуулагын гүйцэтгэх захирал “Бидний зорилго бол биенээ олж учрах явдал юм. Бурхан ивээх болтугай" хэмээн үйл ажиллагааг нээв. Тус байгууллага нь өнгөрсөн сараас эхлэн Их Британийн Лондон, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай, АНУ-ын Балтимор, Канадын Торонто зэрэг хотуудад энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна. Дэлхий даяарх MZ үеийн мусульман шашинт залууст зориулсан энэхүү арга хэмжээнд оролцогчид улам нэмэгдсээр байгаа ажээ. Тус арга хэмжээнд ирж оролцсон эгч дүү Салма Ахмед, Мохиба Абдул Ахмед нар “Эцэг эх маань бидэнд хань олж өгөх нь таалагдахгүй байна. Би ханиа өөрөө олмоор байна” гэж хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.