Монгол улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав
Чихэнд чимэгтэй
2023-06-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын их хурлаас баталсан Монгол улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав. Уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын их хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын их хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.