images

Монголын орон нутаг дахь хамгийн том сургуулийн сурагчид хонхны баяраа тэмдэглэв

Ж.Ариунгэрэл

Хөдөөгийн баясгалан

2023-06-02


     Хэнтий аймгийн төв Чингис хот дахь “Алтан гадас” одонт “Хэрлэн” үндэсний лаборатори I сургуулийн 71 дэх төгсөлт болох 12 дугаар ангийн 172 сурагч өнөөдөр “Мөнгөн хонхны баяр"-аа тэмдэглэж байна. Тус сургууль нь Монгол улсын 21 аймгийн хэмжээнд хамгийн том барилгатай сургууль бөгөөд 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн суудал, спортын хоёр заал, урлагийн нэг заалтай юм. Сургуулийн барилгын зураг төслийг "Нарлаг Хөхий" компани гүйцэтгэж, улсын төсвийн 18.03 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Содон номин констракшн” ХХК барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэснээр өнгөрсөн оны сүүлээр улсын комисс гүйцэтгэлийн чанарт онцсайн үнэлгээ өгч хүлээн авсан билээ. Тус сургууль нь 99 жилийн түүхтэй, шинэ Монгол улсын анхны 13 сургуулийн нэг ажээ. 71 дэх төгсөлтийн хонхны баярын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Хэрлэнчулуун нар оролцож, сурагчдад баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүссэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.