images

Хэнтий: 700 сая төгрөгийн өртөгтэй тохижилтын ажил энэ сард дуусна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-06-02


   Хэнтий аймгийн төв Чингис хотод байх түүхэн үнэт байгууламж Сэцэн ханы ордны гадна талбайг тохижуулах ажлыг энэ сард багтаан дуусгана хэмээн аймгийн ЗДТГ-аас манайд мэдээллээ. Музейн барилга архитектуртай уялдуулж явган хүний зам талбайг байгалийн чулуу, хөх тоосгоор хийж, өвөрмөц шинэлэг шийдэл бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг хийж байгаа юм. Мөн музейн хойд талын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, Чингис хааны морьтой хөшөөний эргэн тойрон уг төсөлд хамрагдаж байна. Өнгөрөгч тавдугаар сарын 10-нд эхэлсэн, нийт 700 сая төгрөгийн өртөгтэй энэ ажлыг “М-Си-Эс” группээс хэрэгжүүлдэг “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд Монголын Урлагийн зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 550 сая төгрөгийг “М-Си-Эс” групп санхүүжүүлж байгаа бол үлдсэн хөрөнгийг орон нутгаас гаргаж байгаа юм.  Бүтээн байгуулалтын ажлын явцад олон жилийн насжилттай, өвгөрсөн моддыг буулган оронд нь залуу мод зөөж суулгасан байна. Энэхүү ордны суурийг 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд анх 20 орчим сүм дуганаас бүрдэж байснаас өдгөө таван сүм нь л хадгалагдан үлджээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.