images

Өмнөговь: Хүүхдийн паркийг сэргээн засварлахад 400 гаруй алба хаагч сайн дураараа оролцжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-06-02


    Өмнөговь аймгийн Хүүхдийн паркийг сэргээн засварлах ажил өнгөрсөн хавар эхэлсэн билээ. Дөрөвдүгээр сараас эхлэн тус паркийн засварыг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж, 40 орчим байгууллагын 400 гаруй хүн сайн дураараа оролцож 4000 гаруй мод ургамал шинээр тариалаад байгаа гэнэ. Мөн үзмэр, тоглоомуудыг сэргээн будах, засварлах ажлыг хийсэн бөгөөд цаашлаад шинэ тоглоомууд суурилуулж, паркийн усан санг ус нэвчихгүй технологи ашиглаж шинэчилсэн зэрэг богино хугацаанд хүн хүч шаардсан олон ажлуудыг хийжээ. Түүнчлэн ирэх жилүүдэд технологийн дэвшил ашиглаж усан дээрх гэрлийн шоу хийх, үйл ажиллагааг тогтмолжуулах, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, паркийн нэр, бэлэг тэмдгийг брэнд болгох, хүүхдийн танин мэдэхүйн байгаль экологийн мэдлэгийг дээшлүүлэх, жуулчдыг татах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.