images

Хөвсгөлийн залуучууд 20 сая төгрөгийн санхүүжилт авав

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-26


     “Шинэ сэргэлт-Nextgen 2022” төслийн уралдаан орон даяар болж, шилдгүүдээ шалгаруулжээ. Хоёр удаагийн шалгаруулалтын дүнгээр “Цагийн ажилд зуучлах үйлчилгээг нэвтрүүлэх нь” төсөл шалгарч 20 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна. Энэ төсөл нь М.Отгонбаяр ахлагчтай Хөвсгөлийн багийнх байсан аж. Уралдаанд оролцохын тулд Хөвсгөл аймгийн удирдлага, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 16 сумын 108 залуусыг цахим сургалтад хамруулжээ. Эдгээр залуучууд дунд зургаа нь оюутан, хоёр нь малчин, 11 сурагч, 25 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч байжээ. Төслийн баг уг төслөө хоёр сарын хугацаанд Хөвсгөл аймагт хэрэгжүүлж, үр дүнг нь танилцуулах байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.