images

Хурх, Хүйтэний хөндийг “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” хамгаална

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-26


     Хэнтий аймгийн Хурх, Хүйтэний хөндий орчмын хамгаалалтын захиргааны үүргийг “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” гүйцэтгэхээр болжээ. Тус төвд тусгай хамгаалалтын газрын захиргааны эрхийг шилжүүлэхээр энэ сарын 20-ны өдөр БОАЖЯ, орон нутгийн захиргаа хэлэлцэж, урт хугацааны гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээний хэрэгжих хугацаа арван жилийн турш хүчинтэй аж. Хурх, Хүйтэний хөндийн нуурууд Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумдын нутгийг дамнан оршдог. Голын хөндий нь Сибирийн тайга, Төв Азийн тал хээрийн шилжилтийн бүсэд орших бөгөөд уг бүс нутгийн том, жижиг нуурууд дэлхийн хэмжээний ховор болон нэн ховор нүүдлийн шувууд, усны шувуудын амьдрах таатай орчин юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.