images

Хэнтий аймаг Төв цэнгэлдэх хүрээлэнгээ тохижуулна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-26


        Хэнтий аймаг Төв цэнгэлдэх хүрээлэнгээ засварлаж эхэлжээ. Хүрээлэнгийн ногоон байгууламжийг хашаалж, төрийн албан хаагчид нь 5000 ширхэг шар хуайс мод нэмж тарьсан байна. Мөн стадионы дөрвөн талд нийт 574 автомашины зогсоол хийхээр төлөвлөсний дагуу газар шорооны ажлаа бүрэн дуусгажээ. Цаашлаад сурын талбайн засвар, стадионы гаднах явган хүний зам, асар саравчны ажлын суурийн бетон цутгах ажил дуусаж, дүүргэлт нь эхэлсэн байна. Засварын ажил гүйцэтгэгч “Хангайн илч дулаан” ХХК цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 100 гаруй баганан суурийн бетоныг бүрэн цутгаж, саравч, суудлыг суурилуулах ажлыг гүйцэтгэж байгаа аж. Эдгээр ажлуудыг ирэх оны 3 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ. Мөн стадионоос гарсан хуучин суудлуудын банз, дан нурууны банзыг хурааж дахин ашиглах боломжтой эсэхээр нь ялгаж, мөсөн гулгуурын талбай, үзэсгэлэнгийн талбай зэргээ янзлах юм. Уг ажлын зөвлөхөөр Монгол Улсын зөвлөх инженер Н.Ганболд ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.