images

10 баримт: Түлэнхийн төв

Н.Ариунсайхан

10 баримт

2023-05-30


1. 10 жил дуншсан Түлэнхийн төвийн барилга бүрэн дуусаж, өчигдөр нээлтээ хийлээ.

2. Түлэнхийн төв ашиглалтад орсноор ГССҮТ-ийн ачааллыг 25-30 хувиар бууруулж, хүртээмж мөн хувиар нэмэгдэх аж.

3. Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 250 ортой, есөн тасагтай үйл ажиллагаагаа явуулна.

4. Төвийн барилгыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд барьжээ.

5. Тус төв хамгийн анх 1960 онд улсын нэгдүгээр төв эмнэлэгт 20 ортой “Бэртэгсдийг эмчлэх тасаг нэртэйгээр байгуулагдаж байжээ.

6. 1976 онд яг энэ эмнэлгийн суурин дээр хуучин хятад эмнэлгийн байранд 150 ортой Гэмтлийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг болов.

7. Үүний дараа 1994 онд 3,4 дүгээр хороололд Гэмтлийн эмнэлэг баригдсан байна.

8. 2008, 2010 онд уг барилга үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч, 2012 оны тавдугаар сард уг байрыг хүлээлгэн өгснөөр хоёр жилийг "Мөнгөн гүүр" эмнэлгийн байранд, найман жилийг ГССҮТ-ийн байранд тусламж үйлчилгээгээ үзүүлэн өдийг хүргэжээ.

9. 2017 онд Арабын Кувейтийн сан Монгол улсын Засгийн газартай хэлэлцээр хийж,  найман сая долларын буцалтгүй тусламж олгох шийдвэр гарснаар барилгын ажлыг эхлүүлсэн юм.

10. Ковидын үед одоогийн Засгийн газар улсын төсвийн тодотголоор долоон тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, эмнэлгийг бүрэн ашиглалтад оруулахаар болсон нь энэ ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.