images

Улаанбаатараас Хэнтий аймаг руу шилжихээр болсон 15 иргэнд газрын батламж гардуулжээ

Ж.Ариунгэрэл

Хөдөөгийн баясгалан

2023-05-29


     Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд аймаг бүр хүн амынхаа 10 хувьтай тэнцэх иргэдийг орон нутагтаа татан суурьшуулах үүрэг хүлээсэн билээ. Энэ нь нэг талдаа Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах зорилготой бол орон нутгийн хувьд эдийн засгаа тэлэх боломж юм. Тиймээс өчигдөр Хэнтий аймаг нээлттэй өдөрлөгөө Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулж, шилжин суурьших хүсэлтэй, давхардсан тоогоор 10 мянга орчим иргэнд мэдээ, мэдээлэл хүргэжээ. Өдөрлөгийн үеэр 15 иргэн Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу шилжих хүсэлтээ гаргасныг  тэр даруйд нь шийдвэрлэж, газрын батламж гардуулсан байна. Мөн орон нутагт ажиллах хүсэлтэй 10 оюутанд  тус аймагт хэрэгждэг “Зөгийн үүр” хөтөлбөрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ.

     Энэ удаагийн өдөрлөг нь Хэнтий аймагт шилжин очих иргэд, ААН-үүдэд олгох боломж, хөнгөлөлтийн талаар Улаанбаатар хотын иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой байсан бол ирэх 6 дугаар сарын 24-нд Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй ААН-үүдэд зориулсан хөгжлийн форумыг Чингис хотод хийхээр төлөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.