images

Өмнөд Солонгос улс хойд хилийнхээ дагуу энх тайван, эдийн засгийн тусгай бүс байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-26


     Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Кимпо, Пажү, Ёнчон зэрэг хилийн бүс нутгийг энх тайвны эдийн засгийн тусгай бүс, Аж үйлдвэрийн цогцолбор, аялал жуулчлалын тусгай бүс болгох агуулга бүхий “Энх тайван, эдийн засгийн тусгай бүсийн тухай” хуулийг тус улсын парламент баталлаа. Энэхүү хуулийн төслийг парламентад 2006 онд өргөн мэдүүлснээс хойш 17 жилийн дараа ийнхүү батлагджээ. Уг хууль нь Хойд Солонгостой хиллэдэг бүс нутгуудад энхийн эдийн засгийн бүс бий болгож цаашид тогтвортой ажиллуулах зорилготой ажээ. Тус бүсийн хамрах газар нутгийг холбогдох байгууллагууд хамтран тогтоож татвар, хураамжийг бууруулах, санхүүгийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга замыг түлхүү хэрэглэн аж үйлдвэрийн цогцолбор, аялал жуулчлалын тусгай бүсүүдийг байгуулах аж. Кёнги аймгийн захирагч Ким Дун Ён хэлэхдээ "70 гаруй жилийн турш үндэсний аюулгүй байдлын хөрс суурь болж ирсэн Хойд Кёнги аймаг бол энх тайвны эдийн засгийн тусгай бүс байгуулахад хамгийн тохиромжтой газар бөгөөд Умардтай харилцах үндэс суурь болно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.