images

Ким Жон Ун хүүтэй юу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-26


     Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Швейцарьт сурч байхад хамгийн дотнын найз нь байсан Жоао Михаэло найзынхаа урилгаар 2012 онд тус улсад айлчилж байжээ. Ингэхдээ тэргүүн хатагтай Ри Сол Жү жирэмсэн байгаа тухай Ким найзаасаа сонссон байна. Дараа жил нь мөн тус улсад очихдоо найзыгаа охинтой болсон тухай дуулсан бөгөөд хүүгийн тухай яриа гараагүй гэж байжээ. Өдгөө Швейцарьт тогоочоор ажилладаг Ж.Михаэло 1998-2000 онд Швейцарийн Берн хотын Либефельд-Штайнхольцли улсын сургуульд сурч байхдаа Кимийн хамгийн сайн найз нь байсан аж. Үүнээс гадна NBA-гийн тоглогч асан Деннис Родман 2013 онд мөн тус улсад айлчлах үеэрээ Кимийн охинтой танилцсан тухайгаа "Би найзынхаа нялх охин Ким Жү Э-г тэвэрсэн" гэж хэлснээр охины нэр дэлхий дахинд танигдах болсон юм. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний ассамблейн Тагнуулын хороонд өгсөн тайландаа Ким Жон Уны анхны хүүхэд нь хүү байсан тухай мэдээлсэн байна. Тус байгууллага “Нотлох тодорхой нотолгоо байхгүй ч бид гадаадын тагнуулын агентлагуудтай солилцсон мэдээлэл дээрээ үндэслэн Ким Жон Уны анхны хүүхэд нь хүү байсан гэдэгт бат итгэлтэй байна" гэжээ.

Эх сурвалж: “Yonhap News” агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.