images

10 баримт: Цөмийн физикч, академич Н.Содном

Б.Бадамзул

10 баримт

2023-05-25


     МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч асан, Монгол улсын Гавьяат багш, академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Иймд МУИС-ийн дугуй танхимд хүндэтгэлийн хурал зохион байгуулахаар болжээ.

1. Тэрээр Монгол улсад физик-техникийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд 1997 оноос 2002 он хүртэл МУИС-ийн Цөмийн судалгааны төвд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан байв. Үүнээс өмнө тус сургуулийн ректороор 17 жил ажиллажээ.

2. Мөн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхдаа ерөнхий физик, дээд алгебр, харьцангуйн онол, атомын физик, квант механикийн дээд эрдмийн хичээл заадаг байв.

3. Н.Содном 1970 онд МУИС-ийн дэргэд Политехникийн дээд сургууль байгуулсан нь одоо ШУТИС болжээ.

4. Мөн тэрбээр Монголын анхны нейтроны генераторууд, электроны хурдасгуур-микротрон зэрэг суурь төхөөрөмж бүхий судалгааны төвийг байгуулж, цөмийн суурь ба хавсрага судалгаа явуулах эрдэм шинжилгээний томоохон хамтлаг үүсгэсэн байна.

5. Улмаар ШУА-д Физик-техник, Математикийн хүрээлэнг үүсгэн байгуулах, судалгаа шинжилгээний чиглэлийг нь тогтоох, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах ажлыг удирдан зохион байгуулжээ.

6. Академич Н.Содном 1990-ээд онд Монгол, Японы “Гурван гол” хамтын төслийг удирдан ажиллаж байв.

7. Мөн "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойг тэмдэглэх ажлыг удирджээ.

8. 1956-1967 онд ЗХУ-ын Дубна хотын Олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд эрдэм шинжилгээний ажилтан байсан бөгөөд тус институтын орлогч захирлаар гурван удаа улиран сонгогдож байсан түүхтэй.

9. Түүнчлэн тус институтэд Монголд зайлшгүй шаардлагатай байсан электроник, компьютерийн программ хангамжийн мэргэжилтнүүдийг сургаж байв.

10. Тэрбээр цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станцыг ашиглах боломжийг 30 гаруй жил судалж, 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын сэтгүүлд хэвлүүлж, хуралд хэлэлцүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.