images

Парисын зуны Олимпын нээлтийг үнэ төлбөргүй үзэж болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-24


     Францын Засгийн газар ирэх долдугаар сард Парист болох 2024 оны зуны Олимпын нээлтийн ёслолд үнэ төлбөргүй оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин хэвлэлийн бага хурал дээр "Парис хотын захиргаатай хамтран бэлтгэх платформ дээр бүртгүүлбэл Сена мөрний ойролцоо болох нээлтийн ёслолд үнэгүй оролцох боломжтой" хэмээн мэдээлсэн байна. Сайд Ж.Дарманин нээлтийн ёслолд үнэ төлбөргүй оролцох хүмүүсийн тоог мэдээлээгүй ч зохион байгуулах хороо уг ёслолд дор хаяж 600 мянган хүн оролцох төлөвтэй байгааг албан ёсны вэбсайтдаа нийтэлжээ. Олимпын нээлт, тоглолтын тасалбар хамгийн хямд нь 90 евро, хамгийн эрэлттэй суудал 2700 еврогийн үнэтэй байгаа нь хэтэрхий өндөр үнэ гэж энгийн иргэд төдийгүй тамирчид хүртэл шүүмжилж байна. Удахгүй болох Олимпын нээлтийн ёслолыг хатуу хяналттай, хаалттай талбайд бус түүхэндээ анх удаа гадаа задгай талбайд зохион байгуулах тул Францын Засгийн газар аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.