images

Орон нутгийн нислэгийн тийз 40-68 хувь хямдарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-24


     Ирэх гурван жилийг "Монголд зочлох жил" болгон зарласан тул Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон нутгийн нислэгийг сэргээж, аялал жуулчлалыг дэмжихээр агаарын тээврийн нислэгийн үнийг буулгах тухай хэлэлцэж шийдвэрлэлээ. Ингэснээр Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Өмнөговь, Дорнод аймаг руу нисэх онгоцны тасалбарын үнийг долоодугаар сарын нэгнээс 40-68 хувиар бууруулна. Тухайлбал, Баян-Өлгий рүү хоёр талдаа 800 мянга, Ховд, Увс аймаг руу хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр нисэх боломж бүрджээ. Өмнө нь тус аймгууд руу нисэж очих, буцаж ирэх зардал 1.6 сая төгрөг байжээ. Мөн МИАТ компани ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс орон нутгийн нислэгт 75 хүний суудалтай онгоцоор үйлчлэхээр болов. Одоогийн байдлаар "Аэро Монголиа", "Хүннү Эйр" компаниуд орон нутгийн нислэг үйлдэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.