images

Монголын урлагийн байгууллагууд Италийн консерваторитой хамтран ажиллана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-24


     Италийн нийслэл Ром хот дахь Гэгээн Цецилиа консерватори манай СУИС, МУК, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармонитой хамтран ажиллахаар болжээ. Талууд хамтын ажиллагааныхаа талаар Улаанбаатар хотноо тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 1-ны хооронд уулзаж ярилцахаар тогтсон байна. Италиас тус консерваторийн маэстро Лео Паварини, дуурийн дуучин, консерваторийн Дуулаачийн тэнхимийн багш Эмануэла Салуччи нар ирэх аж. Гэгээн Цецилиа консерватори нь 1565 оноос эхтэй бөгөөд 1870 оноос хөгжмийн институт, улмаар академи болж хөгжсөн эртний түүхтэй байгууллага юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.