images

“Нүүдэлчдийн өрхийн эмч” киног Лондон хотод гаргав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-24


     Монгол найруулагчийн бүтээсэн “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны нээлтийг тавдугаар сарын 19-нд Лондон хотын “Dolby Soho” кино театрт хийжээ. Уг баримтат киноны найруулагчаар Б.Март, продюсерээр Т.Адьшаажав нар ажилласан бөгөөд Холливүүдийн олон улсын баримтат кино наадамд түрүүлж байсан юм. Мөн 2018 онд 91 дэх удаагийн "Оскар"-ын шагналд нэр дэвшин өрсөлдөж, оюутны "Оскар"-ын алтан медаль хүртсэн Монголын анхны баримтат кино билээ. Улмаар энэ киног 2019 онд Францын АРТЕ, Германы Bayеrische Rundfunk TV сувгаар гаргаж Европчуудад нүүдэлчдийн өв соёлыг таниулж байв. Анхнаасаа олон улсын наадамд сойхоор бүтээсэн уг бүтээл 2018 онд 51 дэх удаагийн Дэлхийн кино наадамд “Платиниум” шагнал, 2018 онд 49 дэх удаагийн Монреалийн олон улсын кино наадамд “Шилдэг баримтат кино”, 2019 оны Лос Анжелесийн "Олимпиус" кино наадамд “Шилдэг оюутны кино”, 2022 оны Токиогийн кино наадамд “Шилдэг кино" шагналыг тус тус хүртжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.