images

“Оддын дайн”-ы Марк Хэмил Украин улсад 500 дрон илгээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-26


     “Оддын дайн” киноны гол дүрийн жүжигчин Марк Хэмил хандив цуглуулж Украин улсад одоогоор 500 ширхэг дрон илгээгээд байгаа тухай "Bloomberg" мэдээллээ. Тэрбээр "Украин улс Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад дрон онцгой үүрэг гүйцэтгэнэ" гээд “Эдгээр дрон нь Украин улсын газар нутаг, энгийн ард иргэдийг хамгаалж хил хягзаарыг хянах болно. Дрон бол тэнгэрийн нүд юм” хэмээн хэлжээ. Марк Хамил энэхүү хандивын үйл ажиллагаагаа  өнгөрсөн сарын сүүлээс эхэлсэн бөгөөд Украины засгийн газрын харьяа сэргээн босгох олон нийтийн байгууллага болох "United24"-ийн хандивын элч төлөөлөгчөөр ажиллаж байгаа ажээ. Тэрбээр саяхнаас өөрийн тоглосон “Оддын дайн” киноны үйл явдлаар дүрслэн Оросын түрэмгийллийг шүүмжилж Украиныг дэмжиж байгаагаа Twitter хуудсаараа дамжуулан илэрхийлэх болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.