images

Даланзадгад хотод хог худалдан авч эхлэв

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-10-26


     Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаан цэгт хог хаягдал төлбөртэй авах машин байршуулахаар болжээ. БОАЖГ-аас санаачилсан энэ ажлын хүрээнд “Экокэш” компани ногоон технологи бүхий машин үйлдвэрлэн суурилуулж байгаа аж. Хамгийн эхний дахиврын машиныг тус сумын Соёл спорт цогцолборын үүдэнд суурилуулсан байна. Дахиврыг машинд хийхдээ юун түрүүнд шошготой хэсгийг сканнераар уншуулж дууссаны дараа нэг нэгээр нь хийдэг аж. Ингэж хийсэн нэг хуванцар тутамд 20 төгрөг авах бөгөөд "Төлбөр" цэснээс QR кодыг уншуулснаар гар утасны аппликэйшнээр дамжуулан мөнгөө авах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.