images

Гадаадын шилдэг их сургуулийн урилга авсан оюутанд тэтгэлэг олгох шалгаруулалт болж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-19


     Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” хөтөлбөрийн гадаадын их сургуульд элсэгчдэд олгох тэтгэлэгийн хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр болж байна. Энэ тэтгэлгийг өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр зарлаж, бүртгэл нь эхэлсэн бөгөөд дотоодын болон гадаадын их сургуульд суралцагчдад олгох юм. Тухайлбал, дотоодын их, дээд сургуулийн шилдэг суралцагч 50 хүртэлх оюутанд 10 сая төгрөг, гадаадын шилдэг 100 их сургуульд магистр, докторын түвшний сургалтад суух урилга авсан 50 хүртэлх суралцагчийн сургалтын төлбөрийг төлнө. Харин тэтгэлэгт 403 суралцагч бүртгүүлсний 356 нь дотоодын, 47 нь гадаадын тэтгэлэгт хүсэлт гаргажээ. Ингээд нэгдүгээр шатанд дотоодын тэтгэлэгт 229 оюутан шалгарсан бөгөөд тавдугаар сарын 23-25-ны хооронд хоёрдугаар шатны ярилцлагад орох аж. Харин гадаадын их сургуулийн тэтгэлгийн эхний шатанд тэнцсэн 21 иргэн өнөөдөр “Шинэ сэргэлтэд миний оролцоо” сэдвээр гурван минутын илтгэл англи хэлээр тавьж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.