images

Австрали: Хүний судсыг хиймлээр бүтээнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-10-26


     Австралийн Сидней хотын их сургуулийн эрдэмтэд судсыг хиймлээр бүтээх технологи бүтээжээ. “Advanced Materials” сэтгүүлд бичсэнийг үзвэл хүний судасны бүрхүүлд байдаг тропоэластин хэмээх эдийг ургуулах замаар энэ технологийг гарган авчээ. Мэс засалд хэрэглэдэг синтетик материалыг бодвол энэ нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хавьгүй хэмнэлттэй гэнэ. Хулгана дээр хийсэн туршилтын явцад бие махбод энэ материалыг богино хугацаанд өөриймшүүлэн авч байсны зэрэгцээ биеийн аль ч хэсэгт жинхэнэ судас болж бүрэлдэх үйл явц нь мөн хурдан байжээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.