images

Чарльз III хаан өглөөд юу иддэг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-26


     Английн хаан Чарльз III өглөөний цайндаа юу таашаадаг болохыг Лондоны “Daily Express” сонин сонирхсон байна. Тус сонины сурвалжлагчид хоол судлаач Сигне Сванфельдтийн хэлснээр бол хаан өглөөний цай уухдаа, гэрт барьсан талх, маалингын үр, шинэ жимс идэх дуртай гэнэ. Мөн тодорхой нэг сортын цай, жимсний шүүс уудаг байна. “Хаан өглөөний зоогоо харьцангуй орой барьдаг. Гэхдээ энэ бол муу зүйл биш. Юмыг хэзээ идэх нь чухал биш, хэр хэмжээгээр идэх нь чухал” гэж хоол судлаач ярьжээ. Хааны уудаг цай нь “Darjeeling” сортын цай бөгөөд энэ нь Энэтхэгийн хамгийн алдартай цайны нэг юм. Английн хааны гэр бүлийнхэн хясаа, сармис иддэггүй хэзээний дүрэмтэйн зэрэгцээ Чарльз III эдгээрээс гадна шувууны элэг, кофе, шоколад, жигнэмэг, сүү, бяслаг, загасны маханд хэзээнээс дургүй талаар Английн хэвлэлүүд өмнө нь бичиж байв.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.