Пакистанд үхсэн монгол бүргэдийн хурд ямар байв?
Чихэнд чимэгтэй
2023-05-18
Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Regent Empress of Asia at the East Continental Falconry & Aviary” тэмцээнд түрүүлж байсан, монгол мөнгөөр тооцвол 1.8 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг монгол эм бүргэд үхсэн талаар ням гарагт мэдээлсэн билээ. Тэгвэл тэрхүү бүргэд нь эгц доош 320 км/цагийн хурдтай шунган нисдэг, уруудах чиглэлд 190 км/цагаас хурдан, хөндлөн чиглэлд 127 км/цагийн хурдтай нисдэг гайхамшигтай чадвартай байжээ. Пакистаны уугуул шувуудаас нэгэн төрлийн вирусийн халдвар авч үхсэн монгол бүргэд 14-18 сартай байсан юм. Ангилал зүйн хувьд Харцгайнхны овгийн, цармын бүргэд хэмээх зүйл байсан бөгөөд латин нэр нь Aquila crysaetos аж. Энэ зүйлийн бүргэд нь авхаалж самбаа өндөр, маш хурдан бөгөөд олзыг шүүрч авдаг хурц хумсаараа алдартай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.