images

Говь-Алтай: Сурагчдын хашиж хамгаалсан булгийн эхэнд нэн ховор эмийн ургамал ургажээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-05-18


     Говь-Алтай аймгийн Дарви сумын сургуулийн “Эко клуб”-ийн сурагчид зургаан булгийн усны эхийг хашиж, хамгаалжээ. Тус сурагчдын клуб хамгийн анх 2016 онд Хужирт багийн нутаг дахь Арьяагийн усны эхийг хамгаалах талаар судалгаа хийсэн байна. Үүнээс нэг жилийн дараа сумынхаа удирдлагууд болон байгаль хамгаалагч, Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр булгийн эхийг хашжээ. Улмаар хашсан булгийнхаа эх дээр судалгаа, хяналтын ажлаа үргэлжлүүлэн ойр орчимд буй ширгэх магадлалтай, мал амьтан ундаалдаг таван булгийг малчид, иргэдийн оролцоотойгоор дахин хашиж хамгаалжээ. Үүнд Овоотын ус, Хүрээгийн ус, Улаан булаг, Эрдэнэтолгойн ус, Хавцгайн амны ус гэсэн зургаан булаг байгаа аж. Уг ажлыг хийсэн хүүхдүүд нь “Дарви-Цэвэр орчин” эко клубынх бөгөөд тус клуб нь 98 гишүүн сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Клубын удирдагчаар тус сумын бага сургуульд 18 жил гадаад хэлний багшаар ажиллаж буй Н.Хишигдалай ажилладаг. Сонирхолтой нь, эхийг хашиж хамгаалаад найман сар болж байгаа Дарви сумын Жавхлант багийн Улаан булагт нэн ховор эмийн ургамал гоёо ургаж, өвс ургамал мэдэгдэхүйц нэмэгджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.