МУИС орчуулгын дугуйлангаа сэргээлээ
Чихэнд чимэгтэй
2023-05-18
МУИС-ийн "Гадаад хэлний орчуулга" хөтөлбөр, “Орчуулгазүй” эрдэм шинжилгээний сэтгүүлийн зөвлөлөөс орчуулгын дугуйланг сэргээлээ. Ийм дугуйлан 1960, 70, 80-аад онд байсан бөгөөд орчуулгын сэдвээр уулзалт, мэтгэлцээн зохион байгуулдаг байжээ. Тэгвэл МУИС энэ дугуйлангийн эхний уулзалтыг тавдугаар сарын 12-нд “Ахмадын үг алт” сэдвээр хийж, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким, хятад хэлний багш, орчуулагч М.Чимэдцэеэ, орчуулга судлаач Л.Маналжав, Ц.Магсар, Д.Бүрнээ, А.Цэрэнчулуун зэрэг хүндэт зочдыг урьжээ. Улмаар тэд тус дугуйлангийн уулзалтуудыг тодорхой сэдвийн дор зохион байгуулж, үйл ажиллагааг олон нийт, оюутан залууст чиглүүлэхээр хэлэлцэж тохирсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.