images

Монгол судлалын эрдэм шинжилгээний XV бага хурал АНУ-д болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-17


     АНУ-ын Конгрессын номын санд Монгол судлалын эрдэм шинжилгээний XV бага хурлыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж, хуралд оролцогчдод тус номын санд хадгалагдаж буй манай улсад хамаарах ховор, нандин ном бүтээлийг танилцуулжээ. Тус хуралд АНУ, Герман, Хятад, Солонгос, Оросын судлаачид, Монголын гурван их сургуулийн 36 судлаач илтгэл тавьж, “Монголын түүх судлал”, “Олон улсын харилцаа”, “Монголын соёл урлаг”, “Хэл шинжлэл”, “Торгуудын нүүдэл”, “Монгол дахь археологи” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын монгол судлаач Юн Сүнмин "Уртын дуу, амьсгаа, бясалгал" гэсэн илтгэл тавьж, уртын дууч Н.Норовбанзад, С.Дамчаа, Ч.Шархүүхэн нарын дуулах арга барилыг харьцуулан судалснаа дуулгав. Харин СУИС-ийн багш Г.Барбаатар "Бий биелгээний төрөл зүйлийн онцлог", хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр "Морин хуурын гуравдугаар концерт"-ынхоо тухай ярьсан байна. Мөн тарваганы тоо толгой, ач тус, монголчуудын авч хэрэглэж байсан бичиг үсэг, Үндэсний номын санд хадгалагдаж буй төвөд судрууд, Монгол улсын мэргэжлийн дуулах урлагийн үүсэл, хөгжил, археологийн судалгаа зэрэг өргөн сэдвээр эрдэмтэд илтгэл тавьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.