Монголд “Gametoon”, “FightBox” сувгууд гарна
Чихэнд чимэгтэй
2023-05-17
Радио, телевизийн үйлчилгээний “Canal+” группийн “SPI International”, “Thema” компаниуд хамтран Монголд “Gametoon”, “FightBox” сувгийг нэвтрүүлэхээр болжээ. Энэ нь “SPI International” компанийн суваг манай улсад гарах гэж буй анхны тохиолдол бөгөөд хиймэл дагуул болон хэрэглэгчийн хүсэлтээр интернэт протоколоор шууд дамжуулалт хийдэг “Монголсат нэтворкс” компанитай хамтран ажиллаж байгаа юм. “Gametoon” суваг нь цахим спортын тамирчин, дэмжигчдэд зориулан видео тоглоомын сүүлийн үеийн мэдээ, энтертайнмэнт хөтөлбөрүүдийг хүргэдэг бол “Fightbox” нь бокс, холимог тулаан, бөх, каратэ, сүмо гэх зэрэг тулааны спортын мэдээллийг хүргэж, тэмцээнийг шууд дамжуулдаг төлбөртэй суваг юм. Тэгвэл энэ үйл явдлын талаар "Thema Asia Pacific" компанийн менежер Александр Бак “Бид энэ зах зээлд шинэ энтертайнмэнт сувгууд нэвтрүүлж, “Монголсат нэтворкс” компанийг үйлчилгээгээ төрөлжүүлэхэд тусалж байгаадаа баяртай байна” гэжээ. Харин “SPI International” компанийн түгээлтийн албаны дарга Мурат Муратоглу “Бид “Thema Asia Pacific” компанитай хамтран ажиллаж, “Gametoon”, “FightBox” сувгаа Монголын үзэгчдэд хүргэх гэж байгаадаа баяртай байна. Бид дэлхий дахинд хөл тавих шинэ боломжуудыг үргэлж эрэлхийлдэг бөгөөд Монголд сувгуудаа гаргахаар болсон нь манай компанийн Ази Номхон далайн бүс нутаг дахь үйл ажиллагааны чухал үйл явдал болж байна” гэв. Харин “Монголсат нэтворкс” компанийн захирал Н.Бумчин “Бид малчин өрх, хүүхэд залууст эдгээр сувгийг үзүүлэх болсондоо баяртай байна. Мөн “FightBox” сувгийг гаргах нь манай телевизийн хөтөлбөрт чухал нөлөө үзүүлэх болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.