images

Богд хааны ордон музейг сэргээн засварлахад Энэтхэгийн мэргэжилтнүүд тусална

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-17


     Соёлын сайд Ч.Номин Энэтхэгийн Элчин сайд М.Сингхийг өчигдөр Соёлын яаманд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Соёлын сайд түүх, соёлын дурсгалт, түүхэн, музей, мэргэжлийн урлагийн байгууллагын барилгыг хүчитгэх, их засвар хийхэд олон улсын туршлагатай сэргээн засварлагчдын туслалцаа хэрэгтэй байгааг хэлжээ. Улмаар энэ тал дээр тус улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн онд Богд хааны ордон музейг засварлах 2.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, Энэтхэг, Өмнөд Солонгосын мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран сэргээн засварлах судалгааг хийсэн билээ. Иймд тус хамтын ажиллагааг үндэслэн Лавиран, Найдан, Бурхадын сүмийг засварлахад хамтран ажиллах, сэргээн засварлагчдыг тус улсад сургах талаар тохиролцов. Мөн кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг тус улсад хэлний болон мэргэжлийн сургалтад тэтгэлгээр сургах тухай асуудлыг хэлэлцэж тохирлоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.