images

Монгол-Канадын дипломат харилцааны 50 жилийн ойгоор юу болох вэ?

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-17


    Монгол, Канад улсууд дипломат харилцаатай болсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаатай болж, 2001 онд Оттава хотноо манай улс Элчин сайдын яамаа байгуулж, 2008 онд Улаанбаатарт Канадын Элчин сайдын яамыг нээж байв. Тиймээс энэ ойн баярыг угтан 6-11 дүгээр сард тус улсад суугаа Монголын Элчин сайдын яам улс орон, соёл уламжлалаа сурталчлах хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, 7 дугаар сарын 2-ноос "Монгол Наадам" баярыг хотуудад тэмдэглэж эхлэх юм. Тус өдөр Оттава хотноо Үндэсний их баяр наадмыг Канадын үндэсний баяртай уялдуулан тэмдэглэх аж. Харин 7 дугаар сарын 9-нд Ванкүүвэр, Монреал, Эдмонтон хотод, 7 дугаар сарын 15-нд Калгари хотод "Монгол наадам" хийнэ. Улмаар Үндэсний их баяр наадам эхлэх 7 дугаар сарын 11-нд Оттава хотод Монгол улсын төрийн далбааг мандуулах ёслол үйлдэх юм. Мөн өдөр Оттава хотын ОТТАВА үсэгт бэлгэ тэмдэг, Ниагара хүрхрээ, Эдмонтон хотын Валтэрдэйл гүүрний тэнд Монголын далбааг гэрэлтүүлнэ. Түүнчлэн соёлын гурван том фестивальд оролцох, зохион байгуулах бөгөөд найрамдалт харилцаа тогтоосон өдөр Оттава хотын "Шов" төвд соёлын фестиваль хийх юм. Түүнээс өмнө 8 дугаар сарын 5-7-нд Эдмонтон хотод "Heritagefest 2023", 8 дугаар сарын 10-13-нд Монреал хотын "Orientalys" соёлын фестивальд манай улс оролцох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.