images

Хотын төвд 468 автомашины зогсоол барина

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-15


     Авто замын түгжрэлийг бууруулахын тулд НЗДТГ-аас хотын төвд багтаамж ихтэй зогсоол барихаар төлөвлөсөн бөгөөд зургаадугаар сарын 5-ныг хүртэл тендерт оролцогчдын материалыг нээлттэй хүлээн авч байна. Шинэ зогсоолыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Циркийн зүүн талд, мөн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ард барина. Циркийн хажууд 0.25 га талбайд дөрвөн давхар, зоорьтой, 204 автомашины зогсоол барих бол 2 дугаар сургуулийн ард 0.23 га талбайд долоон давхар, зоорьтой, 264 автомашины зогсоол барих юм. Энэ ажлыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” компани хариуцан ажиллаж байна. Зогсоолыг барьж, ашиглалтад оруулсны дараа хувийн хэвшлийнхэн менежментийг нь хариуцах бөгөөд цагийн 1000 төгрөгийн хураамжтайгаар иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.