images

Өвөрхангай: "Баян Намсрай" цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-05-15


     Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд "Баян Намсрай" цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнг “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд байгуулж буй юм. Учир нь өнгөрөгч амралтын өдрүүдээр тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд 23 га газарт 10 мянган хайлаас мод суулгажээ. Тиймээс хайлаас модны суулгацад түшиглэн иргэд нэмж ургамал, мод тарьснаар цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах юм. Мөн тус аймаг энэ жил 800 мянган мод тарих зорилго тавьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.