images

10 баримт: Эстони улс

Н.Ариунсайхан

10 баримт

2023-05-15


“Европын өдөрлөг-2023” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын төв талбайд болж өнгөрсөн билээ. Тус арга хэмжээнд Европын олон улс асар майхнаа дэлгэж, өөрсдийн соёл, уламжлал, боловсрол, Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм. Тэгвэл  өдөрлөгөөс Эстони улсын талаар бэлтгэсэн 10 баримтыг хүргэе.

1. Эстони улс дэлхийн газар нутгийн 0.03 хувийг эзэлдэг. 1.3 сая хүн амтай. Газар нутгаараа Дани, Нидерланд, Швейцараас том бөгөөд Израйлиас бараг хоёр дахин том ажээ.

2. Эстони улсад солирын бороо ордог. Гэхдээ маш ховор тохиолддог ба дэлхийн хамгийн олон солирын тогоотой орон гэгддэг байна. Хамгийн алдартай солирын бороо нь 1530-1450 оны хооронд Сааремаа арал дээр бууж байжээ.

3. Эстоничууд чононоос айдаг ч, биширч хүндэлдэг ард түмэн юм. Эрт дээр үеэсээ чонын тухай ярьж хэлэхдээ нэрийг нь хэлэхээс цээрлэн оронд нь өөр нэршлээр зөөлрүүлэн хэлдэг байжээ. Эстонийн ойг ихэвчлэн чонын газар нутаг гэж үздэг бөгөөд 2018 онд чоныг үндэсний амьтан хэмээн нэрлэх болсон байна.

4. “Цахим Эстони улс нь өөрсдийн иргэд болон тэдний эрхийг нэгдүгээрт тавьдаг”. Эстони улсын ерөнхийлөгч асан Керсти Калжулайд ингэж хэлсэн байдаг.

5. 2016 оны судалгаагаар Эстони улс дижитал хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлсэн байна. 

6. Үнэхээр энэ улс нь цахим хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг юм. Учир нь 2005 онд тус улс бүх нийтийн санал сонгуульд цахим санал хураалтыг ашигласан дэлхийн анхны улс болж байв.

7. Тус улсад жирийн оршин суугчдаас гадна олон арван мянган иргэд цахимаар оршин суудаг байна. Тэдний ихэнх нь Эстонийн газар нутагт хөл тавьж үзээгүй хүмүүс байдаг аж.

8. Манай улс Эстони улсын “E-Estonia” цахим системийг“E-Mongolia” хувилбараар нутагшуулсан юм.

9. Эстонийн иргэдийн хамгийн найдвартай төрийн байгууллагууд нь Аврах зөвлөл, Цагдаа, Хил хамгаалах зөвлөл, Татвар, Гаалийн зөвлөл байдаг.

10. Тус улсад эмнэлгүүд 99 хувь нь эмийн жороо цахимаар бичиж өгдөг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.