images

Архангай: Багийн төвд модон чихэр үйлдвэрлэж байна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-05-15


    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн төвд модон чихэр үйлдвэрлэж байна. Тус чихрийн цехийг иргэн Ж.Ганбаатар эхнэрийн хамтаар гурван жил ажиллуулж байгаа ажээ. Үйлдвэрийн эзэн тус сумын уугуул бол түүний эхнэр Э.Тунгалаг нь Ховд аймгийн харьяат хүнсний технологич мэргэжилтэй нэгэн юм. Тэд чихрээ эрдэнэ шишийн сироп, интоор, мандарин, лимон, киви, гүзээлзгэнэ, нэрс, банана зэрэг жимсний амт оруулагч, элсэн чихэр болон бусад нарийн орцуудыг ашиглан олон төрлөөр үйлдвэрлэдэг байна. Тэдний үйлдвэрлэдэг чихрийн нэр “Алаг чихэр” бөгөөд өдөрт 12-16 кг чихрийг чанаж хийдэг. Цаашид шар сүүний ирис болон аарцтай чихэр хийхээр орц найрлагаа туршаад бэлэн болгожээ. Тус цех чихрээ орон нутагтаа төдийгүй Өмнөговь, Увс, Ховд, Орхон, Дархан-Уул аймаг, Багануур дүүрэгт борлуулдаг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.