images

Хөвсгөл: Дахин ашиглаж болох хог хаягдлыг худалдаж авдаг болов

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-05-12


     Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Аз тулгатан хаатууд” компани “Хоггүй Хөвсгөл” төслийн хүрээнд дахивар хог хаягдлыг худалдаж авдаг болжээ. Тухайлбал, ус, ундааны хуванцар сав нэг килограммыг 200 төгрөгөөр, зөөлөн хуванцар мөн килограммыг нь 300 төгрөгөөр худалдаж авна. Мөн ус ундааны гялгар баглаа боодол, гялгар уутаа нэг килограммыг 400 төгрөгөөр, хөнгөн цагаан лаазаа килограммыг нь 1000 төгрөгөөр зарах боломжтой. Түүнчлэн “АПУ”, “Жем Интернэйшнл” компанийн архины шилийг нэг ширхгийг 100 төгрөгөөр худалдан авч байна. Харин жимсний чанамал, салатны 500 граммын багтаамжтай шилийг нэг ширхгийг нь 500, түүнээс жижиг хэмжээтэйг 50-100 төгрөгөөр худалдаж болно. Дээр нэрлэсэн дахивар хаягдлаа худалдах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжүүд “Аз тулгатан хаатууд” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.