Монгол-Канадын парламентын бүлгийг шинэчлэн байгууллаа
Чихэнд чимэгтэй
2023-05-12
Энэ жил Монгол-Канадын парламентын бүлгийг шинэчлэн байгуулсныг тус улсын Сенатын ордонд өнгөрсөн лхагва гарагт тэмдэглэлээ. Анх 2003 онд тус улсын парламентад Монгол-Канадын парламентын бүлгийг байгуулж байв. Тус бүлгийн үйл ажиллагаа нь хоёр улсын парламент хоорондын яриа хэлэлцээ, харилцааны зарчим, үнэт зүйлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй. Тэгвэл энэ удаагийн бүлгийн даргаар Сенатын гишүүн, хатагтай Мишэль Одет ажиллахаар болжээ. Тэрбээр Канадын индиан гаралтай буюу үндэсний цөөнхийн төлөөлөл болсон гишүүн юм. Харин тус бүлгийн бүрэлдэхүүнд Сенатын болон Нийтийн танхимын 18 гишүүн оржээ. Өдгөө Канадад Мэри Симон даргатай 44 дэх парламент ажиллаж байна. 1867 оноос эхтэй тус улсын парламентын үйл ажиллагааны үндсэн хэл нь англи, франц юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.