images

Дөрвөн улирлын ферм Монголд нэвтрүүлэх талаар ярилцжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-10


     Канадад суугаа Монголын Элчин сайдын яамныхан тус улсын “Growcer” компанийн үйл ажиллагаатай танилцаж, гүйцэтгэх захирал К.Эллистэй уулзан, бүтээгдэхүүнийг нь Монголын зах зээлд нэвтрүүлэх талаар ярилцсан байна. Тус компани нь дөрвөн улиралтай орнуудад тохирсон жилийн 365 хоног нэгэн хэмийн дулаанд нарийн ногоо ургуулах босоо буюу контейнерийн ферм байгуулж, цаг уурын ижил нөхцөлтэй орнуудад нийлүүлдэг. Контейнерийн фермийг нааш цааш зөөж болдог тул хэрэглэгчдэд ойрхон байршуулж, жилийн турш тогтмол шинэ ногоо нийлүүлэх давуу талтай гэнэ. Иймээс хот суурин газар, томоохон худалдааны төв, уул уурхай дэргэдээ байршуулж нарийн ногоо тариалахад тохиромжтой аж. Мөн ухаалаг удирдлагын системээр тоноглогдсон байдаг тул цахилгаанаар ажилладаг байна. Иймд эрчим хүчний эх үүсвэргүй газарт нарны зай хураах хавтан суурилуулж ашиглах боломжтой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.