images

Жүдоч Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-09


     Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын нийслэл Доха хотноо хоёр дахь өдрөө болж байна. Энэ тэмцээнд манай долоон тамирчин өрсөлдөж байгаагаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд "Токио-2020" олимпын мөнгө, "Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн бөх Важа Маргвелашвилиг нэмэлт цагт даралтаар ялсан байна. Ингэснээр залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү хос хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр 2023 он гарсаар хоёр дахь медалиа хүртэж буй нь энэ бөгөөд гуравдугаар сарын 24-нд Тбилисийн "Их дуулга" тэмцээнээс мөн хүрэл медаль авсан юм. Ё.Басхүү Олон улсын жүдогийн холбооны дөрөвдүгээр сарын 2-ны чансаагаар жиндээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.