"Хаан" банк Солонгосын "Шинхан" банктай хамтран ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-05-09
"Хаан" банк Өмнөд Солонгосын томоохон банкны нэг "Шинхан" банктай дижитал санхүүжилтийг дэмжих хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. "Хаан" банк дижитал технологид суурилсан банкны инновацийг сурталчлах “дижитал инноваци” стратегийн зорилт дэвшүүлж, "Шинхан" банкийг жишиг болгон сонгожээ. Тус банкны удирдах албан тушаалтнууд болон ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн жил "Шинхан" банкинд хоёр удаа зочилж туршлага солилцжээ. Энэхүү бизнесийн гэрээгээр хоёр банк хэрэглэгчдэд чиглэсэн дижитал инновацийн үйлчилгээ, стратегийг хуваалцах, шинэлэг цахим дэд бүтцийг бий болгох талаар зөвлөгөө өгөх зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.