images

Говь-Алтай аймаг хос бичигт шилжив

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-05-08


   Говь-Алтай аймгийн төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд энэ сарын 1-нээс хос бичигт шилжжээ. Монгол улсын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр, “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” зэрэг ажлын хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан байна. Иймээс тус аймгийн Засаг дарга өнгөрөгч сарын 12-ны өдөр А/198 дугаар захирамж гаргаж албан бичиг, захирамжийг хос бичгээр үйлдэх үүрэг чиглэлийг төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудад өгчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.