images

10 баримт: Их Британийн хатан Камилла

Б.Бадамзул

10 баримт

2023-05-08


Өнгөрөгч амралтын өдрүүдэд III Чарльзийг Их Британийн хаан ширээнд залах ёслол болсон билээ. Шинэ хааны хатан Камиллагийн тухай 10 баримтыг хүргэж байна.

1. Их Британийн хаан III Чарльзийн эхнэр Камилла (Төрсөн овог нь Шанд) 1947 оны долоодугаар сарын 17-нд Хааны коллежийн эмнэлэгт төржээ.

2. Түүний аав Мэйжор Брюс Шанд Их Британийн армийн офицер байсан бол ээж Розалинд нь язгууртан Роланд Кубиттын охин аж.

3. Хаан Чарльз, хатан Камилла нар 2005 оны дөрөвдүгээр сарын 9-нд хуримласан юм.

4. Тэрбээр гэрлэснийхээ дараа хүмүүнлэгийн болон буяны үйлсийн 100 гаруй байгууллагын ивээн тэтгэгч болжээ.

5. Хатан Камилла огт чихээ цоолоогүй бөгөөд үргэлж хавчдаг ээмэг зүүдэг байна.

6. Тэрбээр балетаар хичээллэж, биеэ гуалиг хэвээр нь хадгалдаг.

7. Түүний хамгийн дуртай нэвтрүүлэг нь BBC телевизийн “Strictly Come Dancing” нэвтрүүлэг юм.

8. Харин дахин дахин унших дуртай ном нь Английн зохиолч Жэйн Остины “Бахархал ба бардамнал” бөгөөд тэрбээр өөрийгөө номонд дурлагч гэдэг.

9. Иймээс ч тэр 2021 оноос дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй бүх насны хүмүүст зориулан уран зохиолын боловсрол олгох контент хүргэдэг “Хатан хааны уншлагын өрөө” нэртэй буяны ажлыг хийж буй.

10. Камилла сайн цэцэрлэгч ажээ. Тэрбээр Уилтшир дэх гэртээ зөгийн бал хурааж, түүнийгээ 1707 оноос эхтэй “Fortnum & Mason” их дэлгүүрт худалддаг байна. Харин орлогыг нь буяны үйлсэд зориулдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.