images

Монголд болгар тараг үйлдвэрлэнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-05-05


     “АПУ Дэйри” сүүний үйлдвэр дэлхийд алдартай болгар тарагны хөрөнгийг тус улсын төрийн өмчит “LB Bulgaricum” компаниас албан ёсны эрхтэйгээр авч, таван жилийн турш хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр тус компани болгар тарагны хөрөнгийг авч эх орондоо үйлдвэрлэх гэж буй Азийн хоёр дахь улс болж байна. Өмнө нь Япон улс Lactobacillus bulgaricus гэдэг бактер агуулдаг энэ таргийг үйлдвэрлэх эрхийг авч байжээ. Хонь, одос үхрийн түүхий сүүгээр хийдэг болгар тараг нь тэрхүү ашигт бактерийг агуулдгаараа дэлхийд алдартай бөгөөд болгарчууд урт насалдгийн нууцыг үүнтэй холбож тайлбарлах нь бий. Анх 1907 онд Lactobacillus Bulgaricus бактерийг Нобелийн шагналт Оросын эрдэмтэн, хүн төрөлхтний насжилт, дархлал судлаач Илья Мечников шинжлэх ухааны түвшинд судалсан байна. Улмаар болгар тарагны хөрөнгөнд байх ашигтай бактери нь хүний дархлааг дэмжиж, хөгшрөлтийн эсрэг үйлчилдгийг тогтоож, энэ тухай 1908 онд гаргасан "The Prolongation of Life" номдоо бичжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.