Баруунбаян-Улаан сумын багш, сурагчид Францад
Чихэнд чимэгтэй
2023-05-05
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын дунд сургуулийн төрийн албан хаагч, багш, сурагчдын төлөөлөл Франц улсын Бруссиө хотод урилгаар очин сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ ажлыг тус улсын “Tisser la Рaix” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй юм. Хөтөлбөр дөрөвдүгээр сарын 16-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд албан хаагч, багш, сурагчид франц айлуудад байрлаж, тэдний аж амьдрал, соёлтой танилцаж байгаа аж. Мөн хөтөлбөрийн хүрээнд Францын Лион, Пуатье, Албервил зэрэг хотын дунд сургууль болон бусад байгууллагуудаар зочилсон юм. Тэгэхдээ өөрийн соёлоо ч мөн сурталчилж монгол ардын дуу, хөгжим, бүжиг бүхий үндэсний урлагийн тоглолтыг үзүүлж байна. Хөтөлбөрийг зохион байгуулагч “Tisser la Рaix” төрийн бус байгууллага нь 2010 онд Баруунбаян-Улаан сумын урилгаар 20 гаруй франц сурагчийг сурагч солилцооны хөтөлбөрт хамруулж байсан юм. Тиймээс энэ жил манай сурагчид тэнд очсон бол ирэх жил франц сурагчид Баруунбаян-Улаан суманд дахин ирэхээр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.